2021 оны 05-р сарын 10-наас 8-р сарын 17-ны хооронд Хангай дээд сургуулийн эзэмшлийн барилгуудад эрчим хүчний анхан шатны аудит хийх төслийг бие даасан аудиторын эрхийн хүрээнд амжилттай хэрэгжүүллээ. Эрчим хүчний аудитын төслийг анх удаа ЕСБХБ-ны тэтгэлэгт хамруулсан нь өмнөх төслүүдээс онцлог байлаа.
Хангай дээд сургуулийн эзэмшлийн объектуудын эрчим хүчний хэрэглээнд дүн шинжилгээ хийж, хөрөнгө мөнгө зарахгүйгээр эсвэл хамгийн бага зардлаар эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжийг тодорхойллоо. Аудитын тайланд халаалтын болон цахилгааны зардлыг бууруулах, дотор агаарын чанарыг сайжруулах, менежментийг сайжруулах гэсэн дөрвөн чиглэлээр 22 зөвлөмж өгснөөс 10 ажлыг сонгож 2024 он хүртэл хэрэгжүүлэх “Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөө”-нд тусгаж баталгаажууллаа.
Эдгээр ажлуудыг хэрэгжүүлснээр хэрэглэгч жилд 352.9 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой.