МТҮП ТӨААТҮГ-ын эзэмшлийн барилгын Өргөө-2 кинотеатраас бусад хэсгийн цахилгаан хангамжийн системд хэсэгчилсэн аудит хийлээ. Тус аудитаар Өргөө-2 кинотеатраас бусад хэсгийн цахилгаан хангамжийн системийн эрчим хүчний үр ашигтай байдлыг дээшлүүлэх шийдлийг тодорхойлж, найдвартай ажиллагааг сайжруулах арга аргачлалыг зөвлөсөн. Мөн байгууллагын бизнес төлөвлөгөө, удирдлагын саналыг үндэслэн техникийн шинэчлэл хийх боломж, СЭХ-ний нөөц ашиглах боломжуудыг судлаж зөвлөв. Гэрээнд заасны дагуу аудитыг 06 сарын 26-аас 9-р сарын 20-ны хооронд гүйцэтгэж тайланг захиалагчид хүлээлгэн өглөө.
Байгууллагын бизнес төлөвлөгөө, санхүүгийн чадавхи, удирдлагын саналыг үндэслэн Аудитын тайланд тусгасан зөвлөмжүүдээс 6 ажлыг сонгон авч 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөө”-нд тусгав. Эдгээр ажлуудыг хэрэгжүүлснээр хэрэглэгч жилд 57.9 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой.