Хэрэгжүүлсэн ажлууд

Эрдэнэт баяжуулах үйлдвэрт хийсэн эрчим хүчний аудит

services_schema

2019 оны 10-р сараас 2020 оны 8-р сарын хооронд Киловатт цаг ХХК-тай хамтран Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрт Киловатт цаг ХХК-тай хамтран эрчим хүчний дэлгэрэнгүй аудит хийлээ. Баяжуулах үйлдвэрийн эзэмшлийн 94000 м² талбай бүхий 20 барилга байгууламж, 20 галарей, 1 туннелийн агаар сэлгэх төхөөрөмж, дулааны эрчим хүчний хэрэглээнд үзлэг, хэмжилт, дүн шинжилгээ хийж, дулаан агаар сэлгэлтийн системийн үр ашиг багатай, ашиглалтын хугацаа дууссан тоног төхөөрөмжүүдийг солих сайжруулах арга аргачлалыг тодорхойлсон зөвлөмж, хөрөнгө оруулалтын тооцоо бүхий аудитын тайланг хүлээлгэн өгсөн. Аудитын тайланд дулаан алдагдлыг бууруулах 7 шийдэл, агааржуулалтын системийг сайжруулах 19 шийдэл, тоосжилтыг бууруулах 9 шийдэл санал болгосон. Баяжуулах үйлдвэрийн удирдлага болон эрчим хүчний менежертэй хамтарч эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөө боловсруулж, ЭХЗХ-нд хүргүүлсэн. Төлөвлөгөөнд 2021-2023 онд хэрэгжүүлэх 56 төрлийн ажлыг тусгасан.