Хэрэгжүүлсэн ажлууд

Cоёолж ХХК

services_schema

Cоёолж ХХК-ийн Шинэ тэрэг палаза, Цэцэг төв барилгуудад анхан шатны (ерөнхий) аудит хийлээ. Тус аудитаар барилгын 2020-2021 оны эрчим хүчний дундаж хэрэглээгээр суурь үзүүлэлтийг тодорхойлж, хөрөнгө мөнгө зарахгүйгээр эсвэл хамгийн бага зардлаар эрчим хүч хэмнэх боломжуудыг судлаж зөвлөв. Гэрээнд заасны дагуу аудитын тайланг 2022 оны 10-р сарын 24-нд Захиалагчид хүлээлгэн өглөө.
Байгууллагын бизнес төлөвлөгөө, санхүүгийн чадавхи, удирдлагын саналыг үндэслэн Аудитын тайланд тусгасан зөвлөмжүүдээс 7 ажлыг сонгон авч 2022-2025 онд хэрэгжүүлэх “Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөө”-нд тусгав. Хэрэглэгч төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлбэл жилд жилд 131 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой.