2020 оны 11-р сараас 2021 оны 2-р сарын хооронд бие даасан даасан аудиторын эрхийн хүрээнд Гутал ХК-ийн эзэмшлийн объектуудад эрчим хүчний аудит хийлээ. Энэхүү аудитаар Гутал ХК-ийн эзэмшлийн үйлчилгээний зориулалттай 68 объектын эрчим хүчний өнөөгийн байдалд үзлэг, хэмжилт, дүн шинжилгээ хийж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга аргачлалыг тодорхойлж, дүгнэлт зөвлөмж бүхий аудитын тайланг хүлээлгэн өглөө. Гутал ХК-ийн удирдлага, эрчим хүчний менежертэй хамтран аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж ЭХЗХ-нд хүргүүллээ. Төлөвлөгөөнд хамгийн бага зардлаар хэрэгжүүлж болох 16 төрлийн ажлуудыг тусгасан. Дээрх ажлуудыг хэрэгжүүлснээр 1,3 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой.